Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр /2020.060.01/ ээлжит бусаар Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны эхэнд Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2"-ыг Хөвсгөл аймагт байгуулахаар болж, тогтоолыг баталсан.
Тэгвэл дөнгөж сая ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авлаа. Тодруулбал, 549 өрх 22 жил түрээсээр амьдарч байсныг оршин суугчдад нь хувьчилах бэлтгэл ажлыг хийсэн бөгөөд 1998 оноос хойш тасралтгүй ярьж байсан энэ асуудал Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаар шийдэгдсэн билээ.