Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 216 улс оронд коронавирус тархаад байна. Халдварт өвчнөөр 5876000 хүн өвдөж, 360000 хүн нас баржээ. Мөн 2.5 сая хүн эдгэрч, 2.9 сая нь эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт нас баралт, өвчлөл өмнөх өдрүүдээс багассан сайн мэдээтэй байна.
Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8371 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 51-62-аар нэмэгдлээ. Эрхүүд халдвар буурсан ч Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийн иргэд анхааралтай байх хэрэгтэй.
119 дугаарт 448 дуудлага, шуурхай аппт гадаадын 5 орноос 17 хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна. Орон нутгийн 15 галт тэргэнд 3443 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ. Зоонозийн төвөөс өчигдөр 390 кг ачаа, 11 вагон, 7 автобусыг ариутган, халдваргүйжүүлжээ.Өнөөдрийн байдлаар Монголд 1908 хүн ажиглалтад байна. 289 хүн нэмэгдэж, 17 хүн ажиглалтаас гарлаа" гэв.