Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргажээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явсан гэнэ. Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа ийнхүү бичжээ.
"Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!"
Н.Номтойбаяр нь энэ жилийн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа. Өнгөрсөн баасан гарагт СЕХ-ноос түүнийг бие даан нэр дэвшигчээр албан ёсоор бүртгээд байжээ.