Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд өчигдөр зарлиг сонордуулж, үнэмлэхийг нь гардууллаа. Энэ үеэр Төрийн тэргүүн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн цаг үед та бүхэн шүүгч боллоо. Хатуу үнэнийг хэлэхэд, шүүх засаглалын нэр хүнд өнөөдөр тааруу байна. Саяхан гэхэд Хан-Уул дүүргийн шүүх “Салхитын мөнгөний ордын” гэх хэргийг шүүж, шийдвэрлэлээ. Зургаан шүүгч энэ хэрэгт холбогдсоноос хоёр нь хорих ял авлаа. Шүүх засаглалын нэр хүндийг сэвтүүлсэн өөр хэргүүд ч бий. Нэр хүндийг нь дээшлүүлэн, өндөрт өргөх нь шүүгч бүрийн үүрэг хариуцлага, хувь хүний итгэл үнэмшлээр тодорхойлогдоно” гээд хууль ёсыг сахиж, шударгаар ажиллахыг захив.
Үнэмлэхээ авсан шүүгч нарыг тодруулбал,
1. Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөөг Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэгийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгоныг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
4. Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдавааг Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
5. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргалыг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
6. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайханыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
7. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхоролыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
8. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуаг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
9. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрахыг Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
10. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагмыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
11. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх
12. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх
13. Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батзоригийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
14. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэнг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
15. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатарыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
16. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
17. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэгийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
18. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөрийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
19. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшинг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
20. Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазарыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
21. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
22. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумааг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
23. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэнг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томиллоо.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон хүмүүс:
1. М.Түмэннаст (Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
2. Л.Эрдэнэбат (Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх)
3. А.Сарангэрэл (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх)
4. Х.Нямдэлгэр (нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх)
5. А.Түвшинтулга (Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх)
6. Ч.Оюунсүрэн (Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх)
7. Б.Мөнхзаяа (Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх)
8. Г.Бямбажаргал (Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх)
9. Г.Энхцэцэг (Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх)
10. О.Чулуунчимэг (Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх)
11. Б.Гончигсумлаа (Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх)
12. Х.Отгонжаргал (Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх)
13. Х.Тасхын (Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх)
14. Г.Хатанцэцэг (Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
15. М.Далайхүү (Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
16. Г.Золбоо (Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
17. Б.Бямбаабаатар (Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
18. Д.Доржсүрэн (Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
19. Э.Энхжаргал (Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
20. Б.Болормаа (Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
21. Г.Энхтунгалаг (Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
22. Г.Намуунтуяа (Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
23. Б.Володяа (Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
24. А.Мөнхсайхан (Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
25. Н.Баярбаатар (Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
26. Ө.Бахытбек (Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
27. Б.Бээжин (Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
28. Г.Батмөнх (Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх)
29. Г.Даваанаран (Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх)
30. Б.Болор-Эрдэнэ (Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх)
Бэлтгэсэн:У.Наран