Эрүүл мэндийн яамнаас ээлжит цаг үеийн мэдээллийг хийлээ. Энэ үеэр коронавирусний халдвар авсан иргэдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр сайхан мэдээтэй. Зургаан оюутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эмчилгээ 14 хоног хийгдсэн бөгөөд хамгийн богино хугацаанд эдгэрч байгаа тохиолдол юм. Ингээд нийт 148 тохиолдол бүртгэгдэж, эдгэрсэн 43, одоо эмчлүүлж байгаа 105 хүн байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 100, хүндэвтэр 5 байна" гэв