Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг шинэ коронавирусийн эсрэг хэрэглэж буй гидроксихлорохин болон хлорины эмнэлзүйн туршилтыг түр зогсоожээ. “COVID-19”-өөр халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст гидроксихлорохин, хлорохин хэрхэн үйлчилсэн талаарх судалгааг “The Lancet” сэтгүүлд өнгөрсөн баасан гарагт нийтэлсэн бөгөөд үүнд уг эмийг дангаар нь юм уу антибиотиктой уусан өвчтөнүүдийн нас барах эрсдэл өндөр байсан гэж тэмдэглэснийг ДЭМБ-ын тэргүүн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус сануулаад тус хоёр эмийг нарийвчлан судлахаар болсныг мэдэгдсэн байна. Дээр дурдсан судалгаанд халдвар авсан 96 мянган өвчтөнийг хамруулсан бөгөөд тэдний 15 мянга орчим нь гидроксихлорохин болон хлорохины төрлийн эмийг дангаар нь юм уу антибиотиктой уужээ.Тэдгээр өвчтөнийг бусад өвчтөнтэй харьцуулахад эмнэлэгт нас барах, зүрхний хэм алдагдах магадлал нь өндөр байсан бөгөөд гидроксихлорохин уусан өвчтөнүүдийн нас баралт 18 хувь, хлорохин уусан өвчтөнүүдийнх 16.4 хувь, бусад өвчтөнүүдийнх 9 хувь байжээ. Үүний зэрэгцээ гидроксихлорохин юм уу хлорохиныг антибиотиктой уусан өвчтөнүүдийн нас баралтын түвшин мөн өндөр байжээ. Судалгааг явуулсан мэргэжилтнүүд гидроксихлорохиныг эмнэлзүйн туршилтаас гадуур хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.