Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр 193 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр сайн мэдээтэй. Дөрвөн оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ.
Тэдний эмчилгээ 40-43 хоног үргэлжилсэн. Ингээд нийт 141 тохиолдлын 37 нь эдгэрч одоо 104 хүн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн 95 нь хөнгөн, хүнд 9 хүн эмчлэгдэж байна" гэлээ.