Хятадын Жанинийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд судалгаан хийсний дүнд Covid-19-ийн халдвар авсан хүмүүс үргүй болж болзошгүй гэсэн лүгнэлтэд хүрчээ. Тэдгээр эрдэмтэд Covid -19 нь хүмүүсийн нөхөн үржихүйн системд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолжээ. Ялангуяа эмэгтэйчүүдэд сарын тэмдэгтийн мөчлөг алдагдах, жирэмсэн эмэгтэйчүүд бусдаас илүү амьсгалын замын хурц дутмагшилд орж байгаа нь анзаарагдсан байна. Мөн коронавирусийн халдвар эрэгтэй хүмүүсийн үрийн шингэнд хүртэл нэвтэрсэн тохиолдол цөөнгүй гарчээ.Энэ сарын эхээр Их Британийн Мэйстег хотод коронавирусийн халдвар авсан эмэгтэйгээс төрсөн хүүхэд гурав хоноод нас барсан байна. Задлан шинжилгээгээр хүүхдийн зүрх судасны систем гэмтсэн байжээ. Хэдий эрдэмтэд өөрсдийн судалгаанд 100 хувийн баталгаа өгөөгүй ч Covid-19-ифн халдвар аваад эдгэрсэн хүмүүс нөхөн үржихүйн эмчийн үзлэгт байнга орж байхыг анхааруулжээ.