МАХН-ын дарга Н.Энхбаяр ууган хүү Э.Батшугарын хамт УИХ-д нэр дэвшинэ. Түүний хүү Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа бол Н.Энхбаяр Чингэлтэй дүүрэгт тус тус нэр дэвшихээр болсон билээ.
Энэ талаар Н.Энхбаяр хэлэхдээ "Миний хүү Э.Батшугар өндөр боловсролтой. Ард иргэд маань таны намынхаас гадна гэр бүлийн хүмүүс тантай хамт зүтгэж, энэ сонгуульд оролцох ёстой гээд нийгмийн захиалгаар сонгогчид нь шаардаад байгаа учраас миний хүү дэвшиж байгаа" гэж хэлэв.
Э.Батшугар 1987 онд төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан аж. Э.Бямбадулам, Э.Дашнамжил, Э.Ринченлхам гэдэг гурван дүүтэй. Мөн Монголбанкы дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.