Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван эдгэрч дараагийн хяналт руу шилжив. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн.
Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Харин дөрвөн хүнд коронавирус илэрлээ. Нийт батлагдсан 140 тохиолдлоос 24 хүн эмчлэгдэж гарсан. Одоо ХӨСҮТ-д 116 хүн хяналтад байна" гэж хэлэв.