Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 216 улс оронд коронавирус тархсан байна.
Нийт 4.8 сая халдварын тохиолдол илэрч, 316 мянган хүн нас барж, 1.8 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,6 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 95 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. Нас барсан хүний тоо буурлаа. Гэхдээ манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 9500 шинэ тохиолдол илэрсний 27 нь Буриад, 30 нь Эрхүү, 17 нь Тува гэсэн Монголтой хил залгаа аймгуудад илэрчээ.
Иймд хил залгаа Хөвсгөл, Сэлэнгэ аймгийнхан сэрэмжтэй байхыг анхааруулъя.
Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1747 хүн байна. 14 галт тэргэнд 4474 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Гадаадаас 166 иргэн холбогдож зөвлөгөө авсан" гэж хэллээ.