Монгол, Японы сургалтын эмнэлэг санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Тэгвэл тус эмнэлгийн асуудлыг хэлэлцэн, ажлын хоёр хэсэг томилж, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн талаар БСШУСЯ-наас мэдээлэв. Тодруулбал, тус эмнэлгийн ажилтнуудын цалин болон эм, урвалж, эмнэлгийн хэрэгсэл зэрэг урсгал зардалд БСШУС-ын сайдын багцаас найман тэрбум төгрөгийн санхүүжилт олгох болжээ.
Мөн АШУҮИС-иас нэг, Дэлхийн банкнаас 12.8, Эрүүл мэндийн сайдын багцаас 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах нь. Ташрамд дурдахад, Засгийн газрын 165 дугаар тогтоолоор тус эмнэлэгт “АШУҮИС-ийн Монгол, Япон эмнэлэг” гэсэн нэр олгосон байна.
Бэлтгэсэн: Б.Анх