Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Дөрөв нь оюутан. Нэг нь 50 насны эмэгтэй. Иймд нийт эдгэрсэн хүний тоо 20 боллоо.
Тавдугаар сарын 14-ний өдөр 381 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. 98 хүн коронавирусийн халдвартай нь батлагдаж, 78 хүн эмчлүүлж байна" гэсэн мэдээлэл өглөө.