Монгол Улсыг Европын Холбооны “хар жагсаалт”-д оруулсныг эрх баригчид хариуцлагагүй ажилласантай холбоотой гэж АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Хар жагсаалт”-аас гаргах комисс яаралтай байгуулах тухай албан шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байна. Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан Хууль зүй, дотоод хэргийн болон Гадаад харилцааны сайд нарт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь огцруулах ёстой” гэв. Ингэснээр “хар жагсаалт”-аас гарах чин эрмэлзэлтэйгээ олон улсад харуулна гэж Ц.Баатархүү үзсэн аж. Томоохон гэмт хэрэг үйлдэгддэг улсуудын нэгээр Монголыг нэрлэснээр манай улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсэж болзошгүйг АН-ын гишүүд онцоллоо.