Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдрийн байдлаар 66 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээрээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүнээс авсан давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч нараас авсан шинжилгээ сөрөг гарсан.
Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Энэ хүн 48 хоног эмчлүүлээд эдгэрлээ. Халдвар авсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан нь эдгэрч эмнэлгээс гарсан. Хамгийн өндөр настай нь 64 настай хүн бий” гэж хэллээ.