Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,9 сая халдварын тохиолдол илэрч, 270 мянган хүн нас барж, 1.3 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,3 сая хүн эмчлүүлж байгаа юм.
987 хүн ажиглалтад байна. 72 хүн тусгаарлалтаас гарсан.
119 утсанд нийт 313 дуудлага ирсэн. АНУ-д байгаа нэг монгол иргэн шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэдэгдэж, эмчилгээний зөвлөгөө авлаа.
Хятадын эрдэмтэд өвөрмөц судалгаа хийсэн байна. Коронавирусний халдвар авсан хүний үрийн шингэнээс вирус илэрсэн. Энэ талаар эрдэмтэд судалж байгаа талаар мэдээлсэн" гэв.