ДЭМБ COVID-19 коронавирусын тархалтад хариу арга хэмжээ авах стратеги төлөвлөгөөгөө шинэчилсөн бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд 1.7 тэрбум доллар шаардлагатай гэж ьус байгууллагын тэргүүн Тедрос Адан Гебрейсус өчигдөр мэдэгдэв. Тэрээр энэ талаар ДЭМБ-ын гишүүн орнуудад өдөр тутмын шурхай хурлын үеэр танилцуулсан гэжээ. "Төлөвлөлтийн шинэ тооцоогоор COVID-19 тархалтад хариу арга хэмжээ авахад ДЭМБ-аас 1.7 тэрбум доллар шаардагдаж байна. Энэ тооцоонд ДЭМБ өнөөдрийг хүртэл хүлээн авсан хөрөнгө оруулсан бөгөөд 2020 онд 1.3 тэрбум доллар нэмэх шаардлагатай байна" гэж Гебрейюс хэллээ.