Европын холбоо Монгол Улсыг “Хар жагсаалт”-д оруулснаа албан ёсоор зарлалаа. Монгол Улсыг хар тамхины мөнгөө төр нь санаатайгаар угаадаг, өөхшүүлдэг, мөнгө угаалттай тэмцдэггүй гэдэг үндэслэлээр эл жагсаалтад багтаажээ.
Германд баригдсан нэг тонн хар тамхины хэргийг шийдэхгүй байгаа, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах зорилгоор 400 сая долларыг хууль бусаар Орос руу гаргасан, хууль хяналтын байгууллага дээр шийдэхгүй байгаа 23 том хэрэг зэргийг гол үндэслэлээ болгосон гэнэ.
Тус жагсаалтад Монгол Улсаас гадна Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве зэрэг 12 орон багтжээ. Эдгээр орныг Европын холбооны санхүүгийн системд эрсдэл учруулах магадлал өндөртэй гэж үзсэн нь энэ.
Харин Босни Герцеговин, Этиопи, Гуяана, Лаос, Шри Ланк, Тунис гэсэн зургаан улсыг хар жагсаалтаас хассан байна.