Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Боршоо боомтоор татан авсан билээ.
Эдгээр сурагчдын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тэднийг хамгаалалттайгаар Улаанбаатар хотод авчирч, шинэ коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан.
Мөн есөн сурагчийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй" гэж хэлэв.