Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавирусийн халдвар 215 орон бүс нутагт бүртгэгдэж, 1.2 сая хүн эдгэрч, 2.2 хүн эмчлүүлж байна.
Монгол Улсад 1030 хүн ажиглалтад байна. 14 хүн өнөөдөр ажиглалтын байрнаас гарсан. Коронавирусний халдварын сэжигтэй нэг иргэн бүртгэгдсэн.
Сүүлийн 24 цагийн хугацаанд гадаадын есөн орноос манай улсын 30 иргэн утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мөн Чингэлтэй дүүрэгт сургуулилт зохион байгуулж байгаатай холбоотой мэдээлэл авах дуудлагууд ирж байгаа.
Сургуулилалтын үеэр Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарлаад байна.
Үзүүлэх сургуулилалтын удирдагчаар ЭМ-ийн сайд ажиллаж байна. Сургуулилалтын үеэрх сургалтууд цахимаар зохион байгуулж байна" гэсэн мэдээлэл өглөө.