Лондоны ICE биржийн Мягмар гарагийн арилжаагаар “Brent” маркийн нефтийн үнэ 7-р сарын фьючерсийн үнэ 17,9 хувиар өсөж, нэг торх нь 31,08 ам.долларт хүрчээ. “Brent” маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2020 оны дөрөвдүгээр сарын 14-нд нэг торх нь 32 ам.доллар давж байжээ. Мөн “WTI” маркийн нефтийн 7-р сард нийлүүлэх фьючерсийн үнэ 19.5 хувиар өсөж, нэг торх нь 27.22 ам.доллар болсон байна. Энэ сарын 1-нээс “ОПЕК”-ийн орнуудын газрын тосны олборлолтыг бууруулах тохиролцоо хэрэгжиж эхэлснээр ийнхүү нефтийн үнэ тогтвортой өсөх боллоо.