Киргиз улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 67% нь хөнгөн хэлбэрээр өвчилж эсвэл огт шинж тэмдэг илрэхгүй байна гэж тус улсын халдварт нянг хянах төвийн захирал Зуридин Хурматов мэдэгджээ. Түүний хэлснээр энэ нь аюултай үзэгдэл бөгөөд ийм хүмүүс халдварыг удан хугацаагаар тээн олон хүнд тараах өндөр эрсдэлтэй аж. Киргизэд ямар нэгэн шинж тэмдэггүй ч шинжилгээгээр халдвар илэрсэн хүмүүсийг ялгаагүй эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Шинж тэмдэг дараа нь илэрч болох аж. Өнөөдрийн байдлаар Киргизэд нийт халдварын 843 тохиолдол бүртгэгдэж, 600 хүн эдгэрч, 11 хүн нас барсан байна.