Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,6 сая халдварын тохиолдол илэрч, 251 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийтэд 2,1 сая хүн эмчлүүлж байгаа юм. Халдварын тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ХБНГУ, ОХУ тэргүүлж байна.
Монголд 1043 хүн тусгаарлалтад байгаа. Тэдний биеийн байдал хэвийн байна.
Өнөөдөр дэлхийн гар угаах өдөр болж байна. Иймд иргэд гараа сайтар угааж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй" гэж хэллээ.
Энэ үер ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээн 6184 хүн тусгаарлах байранд байснаас өнөөдөр 800 гаруй иргэн тусгаарлалтад байна.
Тусгаарлах байранд байгаа иргэдэд улсын хэмжээнд 135 эмч, мэргэжилтэн тусламж үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт 939 хүн гэрийн тусгаарлалтад байгаа ба өрхийн эмч нар хяналт тавьж ажиллаж байна"