Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. Эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өчигдөр 332 хүнд шинжилгээ хийсэн байна.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцны зорчигчдын 274 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс COVID-19 илэрлээ Ингээд нийт тохиолдлын тоо 40 боллоо. ХӨҮСТ-д 101 хүн тусгаарлагдаж байна" гэсэн мэдээлэл өглөө.