Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ " Дэлхийн 215 улс оронд коронавирус тархаж 3.5 сая хүн коронавирусний халдвар авч, 238 хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрлээ.
Монголд 1041 хүн тусгаарлалтад байгаа. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 261 иргэн эх орондоо ирсэн.
Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм. Тэдний биеийн байдал хэвийн байна.
Шведэд байгаа монгол иргэнд коронавирус илэрч бидэнд утсаар хэлж, зөвлөгөө авсан. Хөнгөн тул гэрээр эмчлүүлж байгаа юм" гэсэн мэдээлэл өглөө.