Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийхэд 280 хүнд илрээгүй, нэг хүнд коронавирус илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ
Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн ташаа мэдээлэл гарсан. 11 цагаас баталгаатай мэдээллээ хувцаалцаж байгаа. Коронавирусийн эсрэг бие үүссэн. Энэ нь хөнгөн маягаар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад орхиод явсныг коронавирус илэрчихлээ гээд хүмүүсийг амраасангүй. Ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Эсрэг биет үүссэн хүн нь Белтги улсаас ирсэн иргэн байсан" гэв.