2020 оны гуравдугаар сарын 10. Энэ өдөр монголчуудын хувьд мартагдахааргүй, дуулиан шуугиантай үйл авдлууд өрнөсөн юм. Дэлхий нийтийг цочроосон хөнөөлт вирус Монголд “орж ирснийг” Улсын онцгой комиссоос иргэддээ зарлаж, нийгэм даяар үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л үймцгээсэн. “Ковид-19”-өөр өвчилсөн анхны хүн нь монгол ч биш, франц иргэн болж таарав. Түүний явсан зам мөр олон нийтэд ил болж, уулзаж, харилцсан хүний тоо 300 хол давсан нь иргэдийг тэгтэл нь сандаргасан хэрэг. Гэхдээ тэрхүү үйл явдал франц иргэнээс монголчууд халдвар аваагүй нь батлагдсаны дараахан ул мөргүй шахам мартагдсан. Уурлаж, унтууцсан олны сэтгэл зүй ч намжиж, “Франц иргэнээ эдгээчих юм сан” гэх халуун сэтгэлээр түүнд хандах болсон юм. Чадвартай эмч нарын маань ачаар франц иргэн ч эдгэрэн, өнгөрсөн сарын 27-нд “Энхсаран” сувилалд шилжсэн билээ. Тэрбээр Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 2-нд нутаг буцна. “Өнөөдөр” сонин түүнтэй хувь хүнийх нь талаас дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө аюулт өвчнийг даван туулж, эдгэрсэн танд баяр хүргэе. Бие нь одоо ямархуу байна. Ямар нэг зовуурь илрээгүй биз?
-Баярлалаа. Үнэндээ уг вирусийг даван туулж, эдгэрэхэд миний зүгээс гаргасан хүчин чармайлт маш бага байсан. Тиймээс таны баяр хүргэж байгааг хүлээн авах эрхтэй, эсэхээ сайн мэдэхгүй л байна. Бүх гавьяа, шагнал нь намайг эмчилж эдгээсэн Ц.Чинбаяр эмч, ХӨСҮТ-ийн баг хамт олонд очих ёстой. Харин миний хувьд эмчийнхээ заавар, зөвлөгөөг дагаж, тэвчээртэй л байсан.
Би тийм ч залуу хүн биш. Эхнэр, өсвөр насны хүү, охин хоёртойгоо амьдардаг. Франц, АНУ-д инженер, техникийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. АНУ-ын Колумбын их сургуулийг төгссөний дараа тэнд үлдэж, томоохон, нэр хүнд бүхий лабораторид докторын зэргийн дараах ажил, албан тушаалыг хоёр жил хашсан.
Яг одоо миний бие маш сайн байна. Өнгөрсөн 50 гаруй хоногт биеийн тамираар хичээллэх боломжгүй байсан тул цаашид биед хуримтлагдсан ялимгүй илүүдэл жингээсээ салах, спортоор эргэн хичээллэхийг л тэсэн ядан хүлээж байна даа.
-Өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулна уу. Гэр бүлийнхэн нь таныг өвдсөнийг дуулаад сэтгэлээр нэлээд унасныг эмч нар дуулгасан. Харин эдгэрсэн тухай мэдээ сонсгоход тэд хэрхэн хүлээж авав?
-Би тийм ч залуу хүн биш. Эхнэр, өсвөр насны хүү, охин хоёртойгоо амьдардаг. Франц, АНУ-д инженер, техникийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. АНУ-ын Колумбын их сургуулийг төгссөний дараа тэнд үлдэж, томоохон, нэр хүнд бүхий лабораторид докторын зэргийн дараах ажил, албан тушаалыг хоёр жил хашсан. Дараа нь Франц руу буцаж, одоогийн энэ копманидаа ажиллах болсон юм.
Тийм ээ, таны хэлсэн үнэн. Тухайн үед гэр бүлийнхэн, ялангуяа эхнэрийн маань санаа их зовниж, сэтгэл нь шаналсан. Тэр маань Парис хотын нэгэн нэгдсэн эмнэлэгт ажилладаг. Эмнэлэгт коронавирусийн халдвар тархах магадлал хязгаарлагдмал гэх боловч эрсдэл өндөртэй. Эхнэр эмнэлэгт, харин би Монголд. Тиймээс бид хоёр үр хүүхдүүддээ л хамгийн их санаа зовсон. Тэдэнд маань ямар нэгэн таагүй зүйл тохиолдох вий гэж эмээсэн.
Хэд хоногийн өмнө эхнэр маань коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл, эрүүл саруул байгаа гэсэн үг. Монгол Улсын Гадаад харилцааны сайд өөрийн санаачилгаар манай гэр бүлийнхэнтэй утсаар холбогдож, эдгэрснийг дуулган, тайвшруулсанд талархсанаа илэрхийлье.
-Эх орондоо биш, хүний нутагт халдвартайгаа мэдсэн. Тэр тусмаа коронавирусийн анхны тохиолдол болно гэдэг сэтгэл зүйн хүнд дарамт байх. Өнгөрсөн хугацаанд сэтгэл зүйгээ хэрхэн удирдаж байсан бэ?
-Би монгол хэл мэдэхгүй. Мөн хамтран ажиллагсдын маань саруул ухаан, монгол эмчийнхээ ачаар сэтгэл зүйн аливаа хүнд дарамтыг мэдрээгүй. Тэд надтай ярих, харилцахдаа хувь хүн рүү минь чиглэсэн олон нийтийн дайралт, уур хилэн, бусад хандлагын талаар огт дурдаж байгаагүй. Саяхан, миний бие сайжирч, эдгэрэх шатанд ороход л зарим сөрөг сэтгэгдлийн тухай сонссон. Гэхдээ энэ бүхэн Монголын ард түмэн биш, цөөн тооны хүнээс л үүдэлтэй гэж ойлгосон.
Тухайн үед гэр бүлийнхэн, ялангуяа эхнэрийн маань санаа их зовниж, сэтгэл нь шаналсан. Тэр маань Парис хотын нэгэн нэгдсэн эмнэлэгт ажилладаг. Эмнэлэгт коронавирусийн халдвар тархах магадлал хязгаарлагдмал гэх боловч эрсдэл өндөртэй. Эхнэр эмнэлэгт, харин би Монголд. Тиймээс бид хоёр үр хүүхдүүддээ л хамгийн их санаа зовсон. Тэдэнд маань ямар нэгэн таагүй зүйл тохиолдох вий гэж эмээсэн.
Одоо таны асуултад хариулъя. Коронавирусээр халдварласан гэдгээ мэдсэн эхний өдрөөс хамтран ажиллагсад, Монголд байхад надтай харилцсан хүмүүст халдвар тараасан болов уу гэж сэтгэл минь маш их зовж байлаа. Нэг тийм сонин мэдрэмж төрдөг юм билээ. Монголын ард түмний дунд халдвар тараах магадлалтай эх үүсвэр болсондоо өөрийгөө буруутгасан, бас их ичсэн. Эцэст нь надаас нэг ч хүн халдвар аваагүй, надтай харилцсан ямар ч хүн өвдөөгүйг дуулаад сэтгэл уужирч, дотор минь онгойсон юм. Гэсэн хэдий ч олон хүн урт хугацаанд, зарим нь гэр бүлийнхээ хамтаар тусгаарлагдах шаардлагатай болсон.
Гэр бүл, найз нөхдийн маань хайр халамж, монгол эмчид итгэсэн итгэл, түүний ер бусын найрсаг зан чанар, Монголын ард түмний намайг гэх сайхан сэтгэл тусгаарлалтын буюу эмчлүүлэх хугацаанд өөдрөг байлгасан.
-Монголчууд эхэндээ танд дургүйлхэж байсан ч төд удалгүй тайвширсан. Бүр Анх-Отгон гэх нэр хүртэл “өгч”, илгээсэн бэлэг, захидал, мэндчилгээ нь таны цүнхэнд багтахааргүй болсон гэж сонссон.
-Монголын ард иргэдээс өнгөрсөн хугацаанд олон захидал, мэндчилгээ, зураг, дуудлага, зурвас, бэлэг хүлээн авсан. ХӨСҮТ-өөс гарахдаа дүүрэн цүнхээ арайхийн хаасан шүү. Эмчлүүлж байхад намайг завгүй байлгасан гол зүйлсийн нэг нь надад ирүүлсэн эдгээр зурвас, захидал, ил захидалд хариу илгээх байлаа. Тэрхүү хүнд үеүдэд намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Сэтгэлийн дэмжлэг хүлээн авах бүртээ би хязгааргүй баярлаж, уужирдаг байсан. Аажмаар энэ нь надад монгол түмний сэтгэлийн нэгдмэл чанарыг ойлгуулж, энэ ард түмэнтэй танилцахад тусласан. Хүнд хэцүү нөхцөлд хүний, өөрийнх гэж ялгалгүй анхаарч, санаа тавьж байгаа нь уужим, нигүүлсэнгүй сэтгэлийн илэрхийлэл юм.
ХӨСҮТ-д эмчлүүлж байхад коронавирусээр өвчилсөн монгол хүн эдгэрэх бүрт би маш их урам зориг авдаг байсан. Гэхдээ анхны тохиолдлоор бүртгэгдсэн намайг бурхан мартсан юм болов уу гэж бодогдох үе ч байсан...
Дэлгэрэнгүй ярилцлагыг “Өнөөдөр” сонины даваа гаргийн дугаараас болон ЭНД дарж уншаарай.
Бэлтгэсэн: О.Бат-Ундрах