“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ онд элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг 16 лабораторид төлбөргүй хийж буй. Улсын хэмжээнд уг хөтөлбөрт 1 057 629 хүн хамрагдаад байгаа аж. Тэдний 149 300 нь вирусийн идэвхжлээ тоолуулсан бол 5621 хүн баталгаажуулах шинжилгээ хийлгэсэн байна.
Хөтөлбөрт хамрагдаагүй иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, вирустэй, үгүйгээ эхлээд шинжлүүлэхийг албаныхан зөвлөсөн. Үүний дараа гэрээ бүхий лабораториудад идэвхжлийг нь тоолуулснаар эмийн хөнгөлөлт эдлэх эрх үүсэх юм. Ташрамд дурдахад, Улсын I, III төв эмнэлэг, ХӨСҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Улаанбаатар Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Бона вита”, “Аллерги мед”, “Оношмед”, “Медипас”, “Элэгний төв”, “Мед аналитик, “Гялс”, “Протлаб” лаборатори иргэдэд дээрх үйлчилгээг үзүүлж байна.
Бэлтгэсэн: О.Оргилох