Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 74 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.
Чартерын онгоцоор ирсэн таван хүний ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдрийн онгоцоор ирсэн хүмүүсийг тусгаарлах байруудад байрлуулсан. Өнөөдөр эхний сорьцоо авна. Аюул өнгөрөөгүй гэдгийг дахин хэлье. Манай улс дахиад хоёр онгоц авна. Үүнээс Франкфуртаас ирэх хүмүүсийг эрсдэлтэй гэж тооцож байна. Иймд онцгой анхаарал хандуулж ажиллах юм.
Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Өнөөдөр бид дотооддоо халдвараа алдчихаагүй байгаа.Бид тэвчээр хатуужилтай байж, бие биедээ шаардлага тавьснаар коронаг даван туулна" гэж хэлэв.