Онгоцны үйлдвэрийн “Boeing” компанийн удирдлага дэлхий даяарх нийт ажилчдынхаа 10 хувийг цомхтгохоор шийдсэн байна. Тус компанийн тэргүүн Дэвид Кэлхун "Цар тахлын тархалтын уршгаар агаарын тээврийн салбар хамгийн их өртсөн бөгөөд үүний улмаас манай компани зарим загварын нисэх онгоцнуудынхаа үйлдвэрлэлийг бууруулсан билээ. Агаарын тээврийн салбарыг эргэн сэргээхэд хэдэн жилийн хугацаа шаардагдана" гэж мэдэгдэлдээ дурдаад компанийн ажилтнуудыг цомхтгох шийдвэрийг цар тахлын энэхүү хүнд нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан гэдгийг онцлон тэмдэглэжээ.Түүний хэлж буйгаар “Boeing 777” болон “Boeing 787” загварын онгоцнуудын үйлдвэрлэлийг багасгасан аж.