Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 163 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 73 хүн ажиглалтад байна. Бусад хүмүүс нь тусгаарлалтын хугацаа дуусч дараагийн хяналтанд шилжүүлсэн..
Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдэд зориулж ХӨСҮТ-д 150 ор бэлдсэн.
Оросын оюутнууд тусгаарлагдаад 20-иод хонолоо. 3-4 удаагийн давтан шинжилгээ хийсэн. Одоо Оросын оюутнуудын “аюул” гайгүй болсон гэж үзэж байна.
Хэдэн хүн хатгаатай, хэдэн хоног дамжин халуурсан, гүйлгэж суулгасан өвчтөнүүд байна. эмчилгээ, сувилалдаа онцгой анхаарч, давтан шинжилгээнүүд хийсээр байна. Эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүдийг хянаж, оношилгоо шинжилгээ хийхэд онцгой анхааран ажиллаж байна" гэж хэлэв.