Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3,2 сая халдварын тохиолдол илэрсэн. 227 мянган хүн нас барж, 1 сая хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм.
Манай улсад нийт 466 хүн ажиглалтад байна. ХӨСҮТ-д COVID-19 халдвартай 38 хүн бүртгэгдсэнээс 28 хүн эмчлүүлж байгаа. Харин 10 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Өчигдөр 284 хүн тусгаарлалтаас гарлаа.
Сүүлийн үед дулаарсантай холбоотойгоор гадуур хүүхдүүд амны хаалтгүй гарч байгаа тул ЭМЯ-наас хүүхдэдээ заавал маск зүүлгэхийг анхааруулж байна" гэв.