АНУ-д гурван сар хүрэхгүй хугацаанд коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо Вьетнамын дайны үеэр амссан хохирлын хэмжээг дэвжээ. Энэ тухай CNN мэдээллийн суваг Жонс Хопкинсын Их Сургуулиас гаргасан мэдээллийг иш татан өөрийн сайтад нийтэлжээ. Мэдээлэлд бичсэнээр бол өчигдөр буюу Мягмар гарагийн/2020.04.28/ байдлаар АНУ-д Covid-19 өвчнөөр 58, 365 хүн нас барсан бол Вьетнамын дайнд тус улс 58,209 цэргээ алдсан аж.Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол АНУ-д батлагдсан халдварын тоо нэг саяыг давж дэлхий даяар бүртгэгдсэн нийт тохиолдлын гуравны нэгийг эзэлж байна. Хамгийн олон халдвар бүртгэгдсэн дэлхийн 20 орны дотроос хүн амын тоотой нь харьцуулсан үзүүлэлтээр АНУ тавдугаарт бичигдэж байгаа юм. 2017-2018 оны улирлын ханиад томуугаар АНУ-д 61,000 хүн нас барж байсан бөгөөд энэ нь одоогоор коронавирусийн эндэгдлийн тооноос өндөр үзүүлэлт аж.