Люксенбургийн эрх баригчид нийт хүн амдаа COVID-19 халдварын шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа тухай Европын хэвлэлүүд мэдээлэв. Бүх нийтийн шинжилгээ ирэх сарын 19-с эхэлж, нэг сар үргэлжлэх юм байна. Иргэдийг тусгайлан байгуулсан 17 шинжилгээний цэгт шалгах бөгөөд өдөрт 20 мянган шинжилгээ хийх аж. Люксембург 600 орчим мянган хүн амтай. Царт тахлын үеэр тус улсад 3,7 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 90 хүн нас баржээ.