Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3,2 сая халдварын тохиолдол илэрсэн. 217 мянган хүн нас барж, 951 мянган хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм. ОХУ-д сүүлийн 24 цагт 6411 тохиолдол илэрч, нийт өвчтөний тоо 93 мянгад хүрээд байна. ОХУ-д тавдугаар сарын баярын өдрүүдэд гадуур гарахгүй байхыг санууллаа.
Манай улсад нийт 735 хүн ажиглалт, тусгаарлалтанд байна. Сүүлийн 14 хоногт гадаадад байгаа таван монгол иргэний хариу эерэг гарсан" гэв.