Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үер ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ"Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 750 иргэн байгаа ба энэ хугацаанд 5909 хүн тусгаарлагджээ. Үүнд 114 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтад 850 хүн байгаа.
Илрүүл, оношил, тусгаарла, эмчил гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөж байна. Зорилтот бүлэг буюу тээврийн жолооч, хил гаалийн ажилтнууд, сэтгүүлчид, эмч нар, цагдаагийн алба хаагчид гээд зорилтот бүлгийнхэн болон хавдартай, өндөр настан гэх мэт эрсдэлт бүлгийнхнийг түүврийн аргаар шинжилгээнд хамруулж байгаа юм.
Мөн халдварын эрсдэлийг хамгийн муу байдлаар тооцож, covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор тавдугаар сарын 6-8 өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага хийхээр бэлтгэж байна. Одоогоор эмчилгээнд хэрэглэх эм эмнэлгийн хэрэгсэл тасарсан зүйл байхгүй.
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийг хүлээн авах тусгаарлах байр, зочид буудлуудыг бэлтгэлийг хангаж, тэнд ажиллах эмч хүний нөөцийг сургалтад хамруулан ажиллаж байна” гэж хэлэв.