Короновирусийн тархалттай холбогдуулан Улсын онцгой комиссоос улс орон даяар дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан.
Харин дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж, энэ хугацааг тавдугаар сарын 31-ийг дуустал сунгасан байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн сошиал хуудсаар мэдээллээ.
Өндөрлөсөн байдал зарласнаар баар, цэнгээний газар, караоке зэргийг хааж, олон нийтийн бүхий л арга, хэмжээ, хурал чуулган, баяр наадам тэмдэглэхийг хориглосон билээ. Мөн хотын даргын захирамжаар 8 нэрийн дэлгүүрүүдийг 22:00 цаг хүртэл ажиллахыг үүрэгдсэн билээ.