Ухань хотод Covid-19 халдвар авч эмнэлэгт эмчлүүлж байсан бүх өвчтөнүүд эдгэрэн гарлаа гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгч Ми Фэн Ням гарагт /2020,04,26/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. "Ухань хотын эмч нар болон улс орны өнцөг булан бүрээс ирсэн эмч нарын хамтарсан хүчин чармайлтын үр дүнд 4-р сарын 26-ны байдлаар Ухань хотын эмнэлэгүүдэд коронавирусын халдвар авсан өвчтөнүүд байхгүй байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна. Хятадын эмнэлгүүдээс нийтдээ 63 604 хүн гарсан бөгөөд тэдний 46 452 нь Ухань хотод эмчлүүлжээ.