Энэ оны эхний улиралд Америкийн банкуудын хадгаламжийн нийт хэмжээ ойролцоогоор 1.04 их наяд доллараар нэмэгджээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонины нийтлэлд дурдагджээ. Америкийн хадгаламжийн даатгалын корпорацийн мэдэгдсэнээр, АНУ-ын санхүүгийн байгууллагууд дахь хадгаламжийн нийт хэмжээ өмнө нь нэг улиралд 313 тэрбум ам.доллароос хэтэрдэггүй байжээ. Хамгийн дээд хэмжээ болох 313 тэрбум ам.доллар 2012 оны дөрөвдүгээр улиралд ажиглагдсан аж. хүрч, дээд амжилт тогтоож байсан аж. Нийтлэлд тэмдэглэснээр бол эдгээр цугларсан 1 их наяд ам.долларын 590 тэрбум ам.долларыг нь Америкийн хамгийн том дөрвөн банк болох “JPMorgan Chase”, “Bank of America”, “Wells Fargo”, “Citigroup” банкуудын хадгаламжийн данс хүлээн авчээ. Сонинд бичсэнээр 3-р сард хоёр долоо хоногийн дотор хадгаламжийн ихэнх нь банкуудад очсон байна. Мөн хадгаламжийн ихэнх нь 3-р сард хоёр долоо хоногийн дотор банкуудад орсон аж. Энэ үеэр АНУ-ын олон бизнесийн салбарынхан цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас өмнө их хэмжээний хөрөнгө хуримтлуулахыг оролдсон аж. Холбооны болон орон нутгийн удирдлагын мэдээлэлд үндэслэн тооцоолол гаргадаг Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр бол АНУ-д коронавирусын халдварын 856 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 47.2 мянга гаруй хүн нас баржээ.