Буриадад коронавирусийн халдварын тохиолдол өсөх хандлагатай байна. 4-р сарын 24-ний байдлаар 180 тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Шуурхай штабын хэвлэлийн албанаас мэдээлэв. Эдгээр халдвар авсан хүмүүсийн хавьтагчийн тоо 1293 болсон бөгөөд бүгд шинжилгээнд хамрагдсан байна. Мэдээллээс үзвэл халдвар авсан хүмүүсийн 62 нь эдгэрч, харин суурь өвчтэй байсан өндөр настай хоёр хүн баржээ. Халдвар тохиолдол гарсан газрыг ариутгах халдваргүйжүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 170 мянган кв.метр талбайг ариутгажээ.