Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Дархан аймагт ХӨСҮТ-ийн дайтай лаборатори ажиллаж эхэллээ. Мөн Сэлэнгэ аймаг, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарын шинжилгээг хийж байна. Туркийн иргэн эдгэрч гэрийн хяналтад шилжлээ.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсээс давтан шинжилгээ авч байгаа ба ОХУ-аас ирж тусгаарлагдсан нэг иргэнээс 13 хоногийн дараа халдвар илэрлээ" гэв.