Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавирусийн халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.7 сая хүн халдвар авч, 1.7 сая хүн эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд 958 хүн ажиглалтад байна. Өчигдөр 32 хүн шинээр ажиглалтад орлоо.
Хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 4774 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 62 мянгад хүрлээ. Нэг өдөрт 42 хүн нас барж, амиа алдагчдын тоо 555 боллоо. Москва хотод халдварын тоо буурсан ч бусад муж, хотуудад нэмэгдлээ.
Манай улсад нийт 958 хүн ажиглалтад байна. Шинээр 32 хүн ажиглалтад орж, 291хүн ажиглалтаас гарлаа. Сүүлийн үед амны хаалт зүүгээгүй хүний тоо нэмэгдэж байгаа тул бүх иргэдийг маск зүүхийг анхааруулж байна" гэсэн мэдээлэл өглөө.