Хятадад гаднаас орж ирсэн болон дотоодод гарсан коронавирусын халдварын тоо өдөр бүр буурч байгаа аж. Одоогийн байдлаар 1 мянга хүрэхгүй өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд халдвар авсан хүмүүсийн 93.2% эдгэж, 5.59% нь нас баржээ гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны мэдээнд дурджээ. Хубэй мужийг эс тооцвол Хятад даяар Сovid-19 тархаж эхэлснээс хойш халдварын 14,670 тохиолдол бүртгэгдсэнээс 120 нь үхэлд хүргэж, нас баралт 0.81% байжээ. Харин халдварын голомт болох Хубэй мужид халдварын 68128 тохиолдол бүртгэгдэж, 4512 хүн нас барж, нас баралт 6.62% -тай байна. Ингэхдээ Хубэй мужийн Ухань хотод нас баралтын түвшин 7.68% байжээ. БНХАУ-д уг вирусийн улмаас нийт 4632 хүн амиа алдсан бөгөөд нас баралтын дундаж түвшин 5.59% байжээ. Сүүлийн үеийн мэдээллээс харахад эх газрын Хятад улсад коронавирусын халдвар авсан тохиолдлын тоо 82798-д хүрч, үүнээс 77,207 хүн эдгэрч, нийт тохиолдлын 93.2 хувийг эзэлж байна.