Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар нийт 213 хүн тархаж өвчилсөн хүний тоо 2.6 саяд хүрсэн. Мөн нас барсан хүний тохиолдол 177,619 харин бүрэн эдгэрсэн хүний тоо 690 мянгад хүрлээ. Сүүлийн 24 цагийн дотор тархалт шинээр бүртгэгдсэн улс орон байхгүй.
Хамгийн өндөр өвчлөлтэй байгаа нь Америк, Испани, Итали, Герман, Франц, Турк улсууд юм. ОХУ-д өчигдрийн байдлаар нийт 5200 хүн коронавирусийн халдвар авсан мөн 67 хүн нас барсан. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Москва хотод байгаа бөгөөд хүүхдүүд мөн халдвар ихээр авчээ.
Монгол Улсын хэмжээнд ажиглалтад нийт 5193 хүн байгаа нь нэгдүгээр сараас хойшхи тоо. Харин яг одоо ажиглалтын байранд 1222 хүн бий. Өнөөдрийн байдлаар нийт 514 хүн гэрийн ажиглалтад байна. Мөн хяналтын есөн цэг дээр цагдаа, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн газраас нийт 101 төрийн албан хаагч тандалтын ажиллагаа хийж байна. Эдгээр хүмүүс нийслэл рүү орж гарах хөдөлгөөнд тандалт хийж зөвлөгөө өгч байна" гэж мэдээлэв.