Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д 330 хүний шинжилгээ хийгдсэн. 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 288 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Сүхбаатар, СХД-ээс сорьц авч 25 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
4-р сарын 21-нд батлагдсан нэг иргэний ойрын хавьтал 24 хүнийг тогтоож шинжилгээ хийхэд 23 хүнд вирус илрээгүй. Тээврийн жолоочийн машины бүхээгт хамт явсан эхнэрээс коронавирус илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна" гэсэн мэдээллийг өглөө.