Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 213 улс оронд коронавирус бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт ОХУ-д 5642 тохиолдол бүртгэгдэж, 51 хүн нас барлаа. Нийт халдвар авсан хүний тоо 51 мянга давлаа. Өвчлөлийн 3000 гаруй тохиолдол нь Москва хот болон Москвагийн орчимд тархжээ.
Манай улсад 1222 хүн ажиглалтад байна. Шинээр 38 хүн ажиглалтад орж, 43 хүн ажиглалтаас гарчээ. Улс орон бүр нэгдэж цар тахилын эсрэг тэмцэх хэрэгтэй гэж ДЭМБ-аас мэдээлсэн" гэв.