Халдвар авсан иргэдийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ. Нийт 34 тохиолдол болж байна. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан.
Мөн 2-р сарын 21-нд ОХУ-аас дамжин Унгарын Будапешт яваад ирсэн иргэн юм. Бид олон улсын тээврийн 79 жолоочийг тусгаарласан" гэж хэлэв.