НҮБ-ын бүх гишүүн 193 орон коронавирусын эсрэг ирээдүйн вакцин дээр ашиг хонжоо олохоос урьдчилан сэргийлж, хүртээмжтэй байдалыг дэмжив. Ерөнхий Ассамблейгаас гаргасан тогтоолд "COVID-19-ийн тархалтын үед шаардлагатай хямд, үр дүнтэй эм, вакцин, хувийн хамгаалалтын хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүртээмжтэй байдлыг алдагдуулах хэрэгцээгүй нөөцийн хуримтлалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай” гэж заасан байна. Энэхүү тогтоолыг онлайн хэлбэрээр хэлэлцсэний дараа санал хураалтгүйгээр баталжээ. Өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш коронавирусын эсрэг вакциныг боловсруулах дэлхийн эвсэл байгуулах шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.