Өчигдөр буюу буюу Даваа гарагт /2020.04.20/ Нью-Йоркийн худалдааны биржийн мэдээлснээр “WTI” маркийн нефтийн ирэх сард нийлүүлэх үнэ хасах 40.32 ам.доллар болтлоо буурчээ. “CNBC” телевизийн мэдээлснээр, “WTI” маркийн нефтийн үнэ түүхэндээ хасах тэмдэглэгээнд хүрч байгаагүй аж. Харин өнөө өглөөний /2020.04.21/ байдлаар тус маркийн нефтийн ирэх 5 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэмэх утгад орж, нэг торх нь 2.21 ам. доллар болсон байна. Ирэх 6 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 20 ам.долларт хэлбэлзэж байна.