Энэ онд Улаанбаатар хотод хийгдэх авто замын бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн авто зам хөгжлийн газраас танилцууллаа.
Энэ талаар НАЗМХГ-ын дарга Б.Индра "Нийслэлд 52.8 км авто зам шинээр барихаар төлөвлөсөн. Уулзварууд 17,5 км, гүүр 170 м, төмөр замын доогуурх дөрвөн нүхэн гарц шинээр хийхээс гадна 65 метр газарт нөхөөс хийнэ. Тэргэнцэртэй иргэдэд зориулсан замыг 150 гаруй байршилд хийнэ.
Дугуйн 52 км шинэ замыг хатуу хучилттай буюу асфальтаар хийнэ. Богд-Уулын арын хэсгээр Налайх хүртэл зам тавина гэлээ. Нийслэлийн иргэдийн 39,3 хувь нь дугуй унадаг гэсэн судалгаа байгаа учир түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахын тулд дугуйн замыг шинээр барихаар болсон" гэлээ.